Зохиолчид хаана байна, тэнд инээд, наргиан цалгиж байдаг. Их утга
зохиолын эрхэмсэг ахайтан С.Удвал, яруу найраг, найраглалын ноён оргил
Д.Пүрэвдорж хоёрын цагаан ёжлолыг уншигч танаа зориулья.
"Чамайг Бурхан гэж боддог"
Би Жанцанноров гэдэг хүн байна" гэж гэнэ. Хариуд нь Д.Пүрэвдорж "Чи
чинь хүн байсан юм уу" гэхэд "Хүн биш тэгээд юу болж таарах вэ" гэж
хөгжмийн зохиолч даруухан инээхэд Д.Пүрэвдорж "Би чамайг бурхан л гэж
боддог шүү дээ" хэмээсэн гэдэг.
Таксины мөнгө төлсөн нь
Их найрагч такси бариад гэрийнхээ гадаа иртэл жолооч "Хоёр мянган
төгрөг гарлаа" гэхэд задгай мөнгөгүй тул 20 мянган төгрөг өгч гэнэ.
Жолооч эгдүүцэн "Та баянаараа битгий гайхуулаад байгаарай" гээд ёозгүй
байж. Тэгэхэд нь Д.Пүрэвдорж тайвнаар "Бидний цөөхөн Монголчууд бие
биеийнхээ өөдөөс хялалзаад яахав.
Энэ мөнгийг танд өгчихье. Алтан шар зам тань өлзийтэй байх болтугай.
Замын цагдаа холуур явах болтугай" гэхэд жолооч муухан жуумалзаж гэнэ.
Нэгэнт эхэлсэн яриаг дуусгах нь зөв гэж бодсон найрагч "Оройтоод очиход
авгай чинь уурлалгүй тос гартал тас тэврэх болтугай. Арын суудал дээр
чинь гадаадын жуулчин доллартай цүнхээ мартаад буух болтугай" гэтэл
жолооч өөрийн эрхгүй элгээ хөштөл инээж "Би таныг гэрт тань оруулж өгье"
гэлээ.
Ёстой л нэг мундаг хүн дээ
ReplyDelete