Энэхүү
найраглал шинэ амьдрал цогцолсон монгол орны зэлүүд хөдөө нутагт өндөр
хүчдэл хүрч цахилгаан гэрэл нэвтэрч буй агшинд урьдын цагт шөнийг
гэрэлтүүлэх ганц хүчин зул, зулыг агуулдаг сав буюу ширмэн цөгц өнөөгийн
цахилгааныг агуулан дамжуулагч өндөр хүчдэлийн цамхаг хоёрыг харьцуулж
буй зохиолчийн үгээр эхэлж байна. Энэ хоёрын тухайд нэгий нь:
Гариг эрхэсээс унасан
Галт мөнгөн сум шиг
Газар дэлхийд ургасан
Гандирсын цагаан суварга шиг гэх зэргээр домог үлгэрт гардаг үлэмж биетэн лүгээ зүйрлэсэн бол нөгөөг нь
Харахад халгүй ч
Харахад халгүй ч
Хар санааны хэвэнд
Хаадын зарлигаар цутгасан
Харийн энэ цөгц
гэсэн нь уг цөгцийг монголчууд өөрсдөө хийгээгүй харин харийн хааны
хааны зарлигаар “хар санааны хэвэнд цутгасан” хэмээн зэвүүцэж байна. Энэ
хар санаа чухам юу байв? гэдгийг зохиолч Оюунан-аа бүсгүйн амьдралд
тохиолсдон үйл явдлаар гаргасан байна.