Tuesday 1 October 2013

Дэндэвийн Пүрэвдоржийн блог нээгдлээ

2013-09-30 08:32:57



Төрийн шагналт, Ардын уран зохиолч, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, яруу найрагч Дэндэвийн Пүрэвдорж агсны 80 насны ой энэ жил тохиож буй билээ. Энэ үйл явдалтай холбогдуулан үзэг нэгт нөхөд, шавь нар нь “Тэнгэрлэг яруу найрагч” блог нээжээ.
Уг блогт Төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн, яруу найрагч Д.Төрбатын “Тусгаар тогтнолын туг шүлэгч”, Нацагдоржийн нэрэмжит шагналт, зохиолч Ц.Түмэнбаярын “Ясны галтай яруу найрагч” нийтлэл, “Хар цас”, “Сэгс цагаан Богд” найраглал, “Тусгаар тогтнол”, “Сумын наадам” зэрэг шүлгүүд нь тавигдсан байна. Түүнчлэн ойд зориулсан “Дөрвөн цагийн тал” хүндэтгэлийн цэнгүүний талаарх мэдээлэл, яруу найрагчийн намтар, зохиол бүтээлийн жагсаалт, гэрэл зургуудтай танилцах боломжтой.
Хэрвээ та Дэндэвийн Пүрэвдоржийн ертөнцөөр аялахыг хүсвэл http://purevdorjdendev.blogspot.com-д зочлоорой.

 Б.ТЭГШ


No comments:

Post a Comment