Тэмүжин - нумын хөвчнөөс төрөөгүй юм
Тэмүжин - сумын зэвнээс гараагүй юм
Тэмүжин - Өэлүн эхээс төрсөн юм
Тэмүжин - өрлөг түүхээс гарсан юм
Амар заяа хомс доголон нулимст хорвоод
Аврах тавилан мөхөс долоон үеийн тэртээд
Атаа хорслын манцуйд Есүхэйн хүү өсч
Аян дайны онгодоор есөн тугаа тахисан юм

Ооны халиун зоо шиг халхын саруул талд
Онгин цагаан тамга шиг гэрээ тэр барьсан юм
Онон мөрний савд хур шиг шаагих адуунаас
Онгон хоёр загалыг мөнгөн хяруунд сойсон юм
Эх орноо өмургаа өмөөрсөн дөрвөн тотгоор түшүүлж
Тулгар тчилсөн гурван хасгийн хүрээлэнг
Элгэн өрийн баганыг хорол тоононд өргөн
Туурга тусгаар Монголын голомтыг тэр тулсан юм
Омог билгүүн төгс тэнгэр эзний жигүүрт
Од мэт сарнисан овгийн өдөс гуурсалж
Хөнөөх аюул хөмөрсөн ахуй цагийн үймээнд
Хөө хуяг нөмөрсөн Их Монгол дэвсэн юм
Хатуу цагийн эрх, хүнд мөрийг дархалж
Хасаг их тэрэгний хүрд дугуйг түлхэж
Түмэн эхийн харайсан эх нутгийн бэлчирт
Түмний газар зурайсан цагаан тоос татсан юм
Хөх монголын дэвээн тэнгисийн шуургыг ярж
Хөмхий зуусан ертөнц Чингисийн өмнө сөхөрсөн юм
Хөлөг морьдын туурай өрнө дорныг цөмлөж
Хөл нүцгэн хорвоо халуун нурам гишгэсэн юм
Тиймээ, дайны мөрөөр цагаан сүү урсаагүй
Тиймээ, дайчдын сүрийг цагийн саалт мартаагүй
Тиймээ, Чингис өндөр Алтайд зартай юм
Тиймээ, Чингис өнөөдөр ч гэсэн нэртэй юм
Хойч үедээ тэр хар буруу санаагүй
Хорин лангийн их гачаалд хатан Онон ширгээгүй
Чингисийн их Монгол ядарсан, гутарсан, задарсан
Чиний хөх Монгол ялсан, хөгжсөн, мандсан
Ямар ч байсан Чингис хаан-гарьд шиг хальж
Ял гавьяа хоёроо хойч үедээ даатгасан юм
Гал усанд элэгдсэн буурал замбуутивийн магнайд
Ган сэлэмнийхээ ирээр МОНГОЛ гэж бичсэн юм
Чингис - нумын хөвчнөөс төрөөгүй юм
Чингис - сумын зэвнээс гараагүй юм
Чингис - Өэлүн эхээс төрсөн юм
Чингис - өрлөг Монголоос гарсан юм

No comments:
Post a Comment