Өвөрхангай аймгийн уугуул, Монгол
Улсын Хөдөлмөрийн Баатар, Ардын уран зохиолч, Төрийн шагналт яруу
найрагч Дэндэвийн Пүрэвдорж агсны 80 насны ой энэ онд тохиож байна. 1933 оны аравдугаар сарын 15-нд Бүрд сумын нутагт төрсөн түүнийг
“Чингис”, “Хар цас”, “Хөх даалимбан тэрлэг” зэрэг олон алдарт бүтээлээр
нь Монголын төдийгүй гадаадын уншигчид андахгүй. Түүний 80 насны ойг
тохиолдуулан “Дөрвөн цагийн тал” хүндэтгэлийн цэнгүүнийг энэ сарын 27-ны
үдэш 17:00 цагаас Соёлын төв өргөөнд зохион байгууллаа. Хүндэтгэлийн цэнгүүнд түүний ард түмний сэтгэлд хоногшсон олон сайхан дуу эгшиглэж, "Тусгаар тогтнол", "Чингис" шүлгүүдийг нь Монголын нэрт яруу найрагчид уншлаа.
No comments:
Post a Comment