Tuesday, 29 October 2013

ХӨШӨӨНИЙ НЭЭЛТ \Гэрэл зураг\



ТЭНГЭРЛЭГ НАЙРАГЧИЙН ХӨШӨӨ БОСЛОО

Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт, Ардын уран зохиолч Д.Пүрэвдоржийн төрсөн нутаг Өвөрхангай аймгийн Бүрд сумын сургуулийг их зохиолчийн нэрэмжит болгох, Арвайхээр хотод сэрэг хөшөөг нь нээх ёслолын ажил 2013 оны есдүгээр сарын 17, 18- нд болж өнгөрлөө. Ёслолын үйл ажиллагаанд  Пүрэвдорж сангийн тэргүүн, Гадаад харилцааны сайд асан манай нэрт орчуулагч Гомбосүрэн, Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбат, элчин сайд асан Цахилгаан, яруу найрагчийн хүү Энхтүвшин,

ДӨРВӨН ЦАГИЙН ТАЛ ТОГЛОЛТ



Monday, 7 October 2013

Төмөрийн Дашбалдан ДЭНДЭВИЙН ПҮРЭВДОРЖ


Монгол Улсын Хөдөлмөрийн баатар,Төрийн шагналт, Ардын уран зохиолч Дэндэвийн Пүрэвдоржийн мэндэлсний наян жилийн ойд 
                                    I
 Дэндэвийн Пүрэвдорж гэж найрагч байлаа
 Дэлхийд одоохондоо эзгүй
  Хаа явааг нь-
  Хаад мэдэхгүй, бурхад хэлж магадгүй
 Д.ПҮРЭВДОРЖ, Б.ЯВУУХУЛАН, С.ЭРДЭНЭ 1960-аад он

Thursday, 3 October 2013

ПҮРЭВДОРЖИЙН ТАРНИ


Хонь хариулж яваад нэг сонины тасархай олоод бөөн баяр болов.  Тэр үед сонин олсон хүн баярладаг байж. Ядаж тамхи орооно, бэлэг бооно, гал ноцооно, гарын тос арчина, биедээ хэрэглэнэ. Мэдээж хэрэг, бичиг мэддэг бол уншина.  Сонирхолтой нь сургуулийн өмнөх насны хоньчин хүү сүүлийн шалтгаанаар олзондоо баярласан юм даа. Золигийн "Таван хархүү"-гээс  болоод  муухан үсэглэдэг болчихсон байсан тул унших бөөн хорхой. Таван хархүү нийлээд надад үсэг заасан юм биш. За даа, заасан ч гэсэн болно. Энэ бол үлгэрийн номын нэр. Уг номд орсон гоё үлгэрүүдийг хүнээр уншуулан чагнадаг байсан.

СЭТГЭЛИЙН ЗУЛ

2009 оны 3-р сарын 24
Сэтгэлийн зул
Монголын ард түмний төрүүлсэн цэцэн билигт хөвгүүн, яруу найргийн эрдэнийн гялалзсан талст, жаран жарны сод авьяас, онгод хийморь, цоглог бадрангуй дүр төрх, үндэсний бахархлын дуу хоолой Монгол Улсын хөдөлмөрийн баатар, Ардын уран зохиолч, Төрийн шагналт яруу найрагч Дэндэвийн Пүрэвдорж 2009 оны гуравдугаар сарын 20-ны өдөр хүнд өвчний улмаас үнэн билэгт уран бийрээ орхиж, хөх үндэсний гал тэнгэрийн хутгийг оллоо.
Монголын ард түмний зүрх сэтгэлийн дууч Д.Пүрэвдорж 1933 оны аравдугаар сарын 15-нд Өвөрхангай аймгийн Бүрд сумын нутаг Эрээн уулын Хажуу хондонд малчин айлын ууган хүү болон мэндэлж нутагтаа бага, дунд сургууль дүүргэж улмаар 1957 онд Улаанбаатар хотын намын хорооны дэргэдэх Марксизм-ленинизмийн оройн их сургууль, 1965 онд Москва хотноо М.Горькийн нэрэмжит Утга зохиолын дээд сургууль төгсч, эх орны уран зохиолын эрдэнэсийн их санг олон шилдэг бүтээлээр баяжуулсан юм.

Wednesday, 2 October 2013

Хатагин Го. АКИМ: “СУУСРЫН ГҮЙДЭЛ САЛХИН”-Ы ШИВНЭЭ


/“Морин толгой” нөхрөө дурсахуй/


            Суусрын гүйдэл салхин шанхаар наадан сэвэлзсэнээс
            Суурь хөлгөн асрын шашир цацаг дэрвээ юү.
            Сумын наадмын дэвжээг өдөржин тойрох морьтноос
            Суран жолоо атгасан өнгийн цэцэг ургаа юу.
Миний нэг муу гэм буй. Тэр нь юу гэвэл шал умаа хум согтохдоо энэ шүлгийг уншдаг, чингэхдээ бүр зурагдсан пянз шиг уншдаг гэнэ. Миний архины найз нар намайг энэ шүлгийг уншаад эхлэвэл “Нөгөө муу Аким чинь яваад өглөө, хөөрхийг гэрт нь аваачиж, авгайд нь халуун чихийг нь атгуулахгүй бол болохоо байлаа” гэлцдэг гэнэ. Хамгийн сүүлд Дорноговьд их Данзанравжаагийн сүм суваргын шав тавих ёслолд оролцоод буцахдаа Одон-Гоо (Одончимэд)-ийнхоо машинд нэг уншсан санагдана. Санагдах ч юу байх вэ, би юугаа санах вэ, Одонгоо маань л маргааш нь хөхрөөд, “Чамайг эхлээд сонсоход овоо аятайхан байсан чинь сүүлдээ бүр залхаад, арга ядахдаа замд сумын төвөөр орж, гуанзанд нэг аяга дахин уулгавал харин машинд ороод овоо нам болж, чих минь амарсан” гэж хөхрөөд байсан. Одон-гоо хүн явуулахдаа сайн л даа. Гэвч энэ нь үнэн гэж би харданам. Эмч домч нар “Нанчид хүртэж болохгүй” гэж чандлан хорьсон атал саяхан дайрлага дайраад нэг сэрвэл наадам болж байв. Би “Суусрын гүйдэл салхин” гэж амандаа шивнэвэй. Үгүй нээрээ, тэр салхин согтуу боловч сохор ухаанд минь юу шивнэв ээ.

Tuesday, 1 October 2013

Дэндэвийн Пүрэвдоржийн блог нээгдлээ

2013-09-30 08:32:57



Төрийн шагналт, Ардын уран зохиолч, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, яруу найрагч Дэндэвийн Пүрэвдорж агсны 80 насны ой энэ жил тохиож буй билээ. Энэ үйл явдалтай холбогдуулан үзэг нэгт нөхөд, шавь нар нь “Тэнгэрлэг яруу найрагч” блог нээжээ.
Уг блогт Төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн, яруу найрагч Д.Төрбатын “Тусгаар тогтнолын туг шүлэгч”, Нацагдоржийн нэрэмжит шагналт, зохиолч Ц.Түмэнбаярын “Ясны галтай яруу найрагч” нийтлэл, “Хар цас”, “Сэгс цагаан Богд” найраглал, “Тусгаар тогтнол”, “Сумын наадам” зэрэг шүлгүүд нь тавигдсан байна. Түүнчлэн ойд зориулсан “Дөрвөн цагийн тал” хүндэтгэлийн цэнгүүний талаарх мэдээлэл, яруу найрагчийн намтар, зохиол бүтээлийн жагсаалт, гэрэл зургуудтай танилцах боломжтой.
Хэрвээ та Дэндэвийн Пүрэвдоржийн ертөнцөөр аялахыг хүсвэл http://purevdorjdendev.blogspot.com-д зочлоорой.

 Б.ТЭГШ


УРАН БҮТЭЭЛИЙН ЖАГСААЛТ

· Бяцхан аялал. УБ. Улсын хэвлэл. 1956.
· Хаврын дуу. УБ. Улсын хэвлэл. 1956.
· Улаан оч. УБ. Улсын хэвлэл. 1958.
· Талын туяа. УБ. Улсын хэвлэл. 1960.
· Ойн чуулга. УБ. Улсын хэвлэл. 1963.