Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт, Ардын уран зохиолч Д.Пүрэвдоржийн төрсөн нутаг Өвөрхангай аймгийн Бүрд сумын сургуулийг их зохиолчийн нэрэмжит болгох, Арвайхээр хотод сэрэг хөшөөг нь нээх ёслолын ажил 2013 оны есдүгээр сарын 17, 18- нд болж өнгөрлөө. Ёслолын үйл ажиллагаанд Пүрэвдорж сангийн тэргүүн, Гадаад харилцааны сайд асан манай нэрт орчуулагч Гомбосүрэн, Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбат, элчин сайд асан Цахилгаан, яруу найрагчийн хүү Энхтүвшин,
аймгийн засаг дарга, МҮОНТ-ийн Ерөнхий захирал Наранбаатар, Аймгийн соёл боловсролын байгууллагын хамт олон, хүүхэд багачууд, Төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн, Ардын уран зохиолч, яруу найрагч Д.Цоодол, Төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн Дамбын Төрбат, Соёлын гавьяат зүтгэлтэн зохиолч С.Пүрэв, яруу найрагч Хишиг-Ундрал, Д.Нацагдоржийн нэрэмжит шагналт яруу найрагч Б.Ичинхорлоо, зохиолч Ц.Түмэнбаяр нар оролцлоо.
Бүрд сумын болон аймгийн төвийн сургуулийн багш, сурагчид, театрын уран бүтээлчид урлагийн тоглолт үзүүлж, яруу найрагчид шүлгээ уншиж, сургууль номын санд ном хандивлалаа.
No comments:
Post a Comment