Монгол Улсын Хөдөлмөрийн
баатар,Төрийн шагналт, Ардын уран зохиолч Дэндэвийн Пүрэвдоржийн мэндэлсний
наян жилийн ойд
I
Дэндэвийн Пүрэвдорж гэж найрагч байлаа
Дэлхийд одоохондоо эзгүй
Хаа явааг нь-
Хаад мэдэхгүй, бурхад хэлж магадгүй
Д.ПҮРЭВДОРЖ, Б.ЯВУУХУЛАН, С.ЭРДЭНЭ 1960-аад он
Эрхэмсэг тийм хүмүүн
Хорвоогоос явчихдагийг нь бодохоор
Эгэл нэгэнд
Ганц үхэх цөөдмөөр
Их хаадаар өвчилсөн "бага хаад "-ыг
Ижийнхээ хэвлийд ирж амжаагүй явахад
Цустай илдний ирэн дээрээс барьчихаад
Цуутай "Чингэс"- ээ ишээр нь тэр зүрхэн
дээр минь бичсэн юм.
"Хөх даалимбан тэрлэг"-тэй залуухан
Пүрэвдорж
Хөх шөнийн зүүдэнд хөтөлгөө морьтой ирэх
Шүлэг танаглах насанд минь тэр
Хүлэг морин мэт "амьтан" байсан юм.
Гал шиг цоргисон харцанд нь
"Газрын халуун алган"-д навчис
үймэлдэж
Ганга мөрний хөвөөнд Энэтхэг бүсгүй бүжиглэж
Галбарваасан модны мөчрөөс шувуу нисэж харагдах
Шар усны үер уруй дагаж урсахад
"Шарлингийн хар Хас" буруу зөнөж адрах
"Нар тойрсон зам" -аар нүүдэл хөсөг
алсраад
Нас "Эгчмэдхэн" бүсгүй нүдэндээ нулимстай
хоцрох
II
"Тусгаар тогтнол чамайг
Тунхаглан зарлаж"явсан
Оюуны сүм шиг Пүрэвдоржийн
Онилсон сум шиг үгэнд
Шинэ Монголын үүрийн гэгээ
"Шивээ Хиагт"-д цайх нь харагдах
Их жанжин Дамдины Сүхбаатар
Ирээдүй өөд заах нь харагдах
Асрын салхитай "Сумын наадам" дээр
Алчуурын салхитай охид харагдах
Адууны салхитай "Дөрвөн цагийн тал" -д
Алган дээр буусан одод харагдах
"Сэгс цагаан Богд" ууланд
Сэрүүн саран ургах нь харагдах
Сэтгэлийн цагаан бодол ууланд
Сэмбэлзтлээ өөрөө алхах нь харагдах
"Хаврын шөнийн бороо"-н
дундуур
Дуу болж асгарах нь харагдах
"Хархорин" -ы гороон дундуур
Дурдатгал болж алсрах нь харагдах
III
"Эрээн уулын Донсоорой" гэж
Цэцэг нь хүртэл дуyлах
Энэ ертөнц сонсоорой гэж
Цэц мэргэ нь дуудах
Хаврын шувууд замаасаа буцсан
Халх гол Пүрэвдоржгүй урсана.
"Хар цас"-наас хүн төрөлхтнийг
аварсан
Хань нөхрөө Пүрэвдоржгүй мартана.
"Мичин жилийн зуд" төрд нь
нүүрлэсэн
Миний эх орон Пүрэвдоржгүй унтана
" Улаан гэрийн хоригдол" эрх
чөлөөндөө бялуурч
Ургахын улаан нарыг Пүрэвдоржгүй угтана.
Боть,боть ном нь Пүрэвдоржгүй хэвлэгдэнэ
Бод,бод гэх шиг зураг нь л өөдөөс ширтэнэ.
Тоть мэт давтаж хүүхдүүд шүлэг бичгэмэглэнэ
Сод гэгээн хүмүүн төгссөн хойноо ч өөр өө.
Наадаж суусан шатрынх нь хөлөг алаг аа
Найрагч өөрөө Шарлингийнхаа хөвөөнд алга аа
Дэндэвийн Пүрэвдорж ганцхан төрсөн юм
болохоор
Дэлхийг би том гэж боддоггүй ээ...
2013-9-26
Las Vegas
No comments:
Post a Comment