Tuesday, 29 October 2013

ХӨШӨӨНИЙ НЭЭЛТ \Гэрэл зураг\



ТЭНГЭРЛЭГ НАЙРАГЧИЙН ХӨШӨӨ БОСЛОО

Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт, Ардын уран зохиолч Д.Пүрэвдоржийн төрсөн нутаг Өвөрхангай аймгийн Бүрд сумын сургуулийг их зохиолчийн нэрэмжит болгох, Арвайхээр хотод сэрэг хөшөөг нь нээх ёслолын ажил 2013 оны есдүгээр сарын 17, 18- нд болж өнгөрлөө. Ёслолын үйл ажиллагаанд  Пүрэвдорж сангийн тэргүүн, Гадаад харилцааны сайд асан манай нэрт орчуулагч Гомбосүрэн, Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбат, элчин сайд асан Цахилгаан, яруу найрагчийн хүү Энхтүвшин,

ДӨРВӨН ЦАГИЙН ТАЛ ТОГЛОЛТ



Monday, 7 October 2013

Төмөрийн Дашбалдан ДЭНДЭВИЙН ПҮРЭВДОРЖ


Монгол Улсын Хөдөлмөрийн баатар,Төрийн шагналт, Ардын уран зохиолч Дэндэвийн Пүрэвдоржийн мэндэлсний наян жилийн ойд 
                                    I
 Дэндэвийн Пүрэвдорж гэж найрагч байлаа
 Дэлхийд одоохондоо эзгүй
  Хаа явааг нь-
  Хаад мэдэхгүй, бурхад хэлж магадгүй
 Д.ПҮРЭВДОРЖ, Б.ЯВУУХУЛАН, С.ЭРДЭНЭ 1960-аад он

Thursday, 3 October 2013

ПҮРЭВДОРЖИЙН ТАРНИ


Хонь хариулж яваад нэг сонины тасархай олоод бөөн баяр болов.  Тэр үед сонин олсон хүн баярладаг байж. Ядаж тамхи орооно, бэлэг бооно, гал ноцооно, гарын тос арчина, биедээ хэрэглэнэ. Мэдээж хэрэг, бичиг мэддэг бол уншина.  Сонирхолтой нь сургуулийн өмнөх насны хоньчин хүү сүүлийн шалтгаанаар олзондоо баярласан юм даа. Золигийн "Таван хархүү"-гээс  болоод  муухан үсэглэдэг болчихсон байсан тул унших бөөн хорхой. Таван хархүү нийлээд надад үсэг заасан юм биш. За даа, заасан ч гэсэн болно. Энэ бол үлгэрийн номын нэр. Уг номд орсон гоё үлгэрүүдийг хүнээр уншуулан чагнадаг байсан.

СЭТГЭЛИЙН ЗУЛ

2009 оны 3-р сарын 24
Сэтгэлийн зул
Монголын ард түмний төрүүлсэн цэцэн билигт хөвгүүн, яруу найргийн эрдэнийн гялалзсан талст, жаран жарны сод авьяас, онгод хийморь, цоглог бадрангуй дүр төрх, үндэсний бахархлын дуу хоолой Монгол Улсын хөдөлмөрийн баатар, Ардын уран зохиолч, Төрийн шагналт яруу найрагч Дэндэвийн Пүрэвдорж 2009 оны гуравдугаар сарын 20-ны өдөр хүнд өвчний улмаас үнэн билэгт уран бийрээ орхиж, хөх үндэсний гал тэнгэрийн хутгийг оллоо.
Монголын ард түмний зүрх сэтгэлийн дууч Д.Пүрэвдорж 1933 оны аравдугаар сарын 15-нд Өвөрхангай аймгийн Бүрд сумын нутаг Эрээн уулын Хажуу хондонд малчин айлын ууган хүү болон мэндэлж нутагтаа бага, дунд сургууль дүүргэж улмаар 1957 онд Улаанбаатар хотын намын хорооны дэргэдэх Марксизм-ленинизмийн оройн их сургууль, 1965 онд Москва хотноо М.Горькийн нэрэмжит Утга зохиолын дээд сургууль төгсч, эх орны уран зохиолын эрдэнэсийн их санг олон шилдэг бүтээлээр баяжуулсан юм.

Wednesday, 2 October 2013

Хатагин Го. АКИМ: “СУУСРЫН ГҮЙДЭЛ САЛХИН”-Ы ШИВНЭЭ


/“Морин толгой” нөхрөө дурсахуй/


            Суусрын гүйдэл салхин шанхаар наадан сэвэлзсэнээс
            Суурь хөлгөн асрын шашир цацаг дэрвээ юү.
            Сумын наадмын дэвжээг өдөржин тойрох морьтноос
            Суран жолоо атгасан өнгийн цэцэг ургаа юу.
Миний нэг муу гэм буй. Тэр нь юу гэвэл шал умаа хум согтохдоо энэ шүлгийг уншдаг, чингэхдээ бүр зурагдсан пянз шиг уншдаг гэнэ. Миний архины найз нар намайг энэ шүлгийг уншаад эхлэвэл “Нөгөө муу Аким чинь яваад өглөө, хөөрхийг гэрт нь аваачиж, авгайд нь халуун чихийг нь атгуулахгүй бол болохоо байлаа” гэлцдэг гэнэ. Хамгийн сүүлд Дорноговьд их Данзанравжаагийн сүм суваргын шав тавих ёслолд оролцоод буцахдаа Одон-Гоо (Одончимэд)-ийнхоо машинд нэг уншсан санагдана. Санагдах ч юу байх вэ, би юугаа санах вэ, Одонгоо маань л маргааш нь хөхрөөд, “Чамайг эхлээд сонсоход овоо аятайхан байсан чинь сүүлдээ бүр залхаад, арга ядахдаа замд сумын төвөөр орж, гуанзанд нэг аяга дахин уулгавал харин машинд ороод овоо нам болж, чих минь амарсан” гэж хөхрөөд байсан. Одон-гоо хүн явуулахдаа сайн л даа. Гэвч энэ нь үнэн гэж би харданам. Эмч домч нар “Нанчид хүртэж болохгүй” гэж чандлан хорьсон атал саяхан дайрлага дайраад нэг сэрвэл наадам болж байв. Би “Суусрын гүйдэл салхин” гэж амандаа шивнэвэй. Үгүй нээрээ, тэр салхин согтуу боловч сохор ухаанд минь юу шивнэв ээ.

Tuesday, 1 October 2013

Дэндэвийн Пүрэвдоржийн блог нээгдлээ

2013-09-30 08:32:57



Төрийн шагналт, Ардын уран зохиолч, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, яруу найрагч Дэндэвийн Пүрэвдорж агсны 80 насны ой энэ жил тохиож буй билээ. Энэ үйл явдалтай холбогдуулан үзэг нэгт нөхөд, шавь нар нь “Тэнгэрлэг яруу найрагч” блог нээжээ.
Уг блогт Төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн, яруу найрагч Д.Төрбатын “Тусгаар тогтнолын туг шүлэгч”, Нацагдоржийн нэрэмжит шагналт, зохиолч Ц.Түмэнбаярын “Ясны галтай яруу найрагч” нийтлэл, “Хар цас”, “Сэгс цагаан Богд” найраглал, “Тусгаар тогтнол”, “Сумын наадам” зэрэг шүлгүүд нь тавигдсан байна. Түүнчлэн ойд зориулсан “Дөрвөн цагийн тал” хүндэтгэлийн цэнгүүний талаарх мэдээлэл, яруу найрагчийн намтар, зохиол бүтээлийн жагсаалт, гэрэл зургуудтай танилцах боломжтой.
Хэрвээ та Дэндэвийн Пүрэвдоржийн ертөнцөөр аялахыг хүсвэл http://purevdorjdendev.blogspot.com-д зочлоорой.

 Б.ТЭГШ


УРАН БҮТЭЭЛИЙН ЖАГСААЛТ

· Бяцхан аялал. УБ. Улсын хэвлэл. 1956.
· Хаврын дуу. УБ. Улсын хэвлэл. 1956.
· Улаан оч. УБ. Улсын хэвлэл. 1958.
· Талын туяа. УБ. Улсын хэвлэл. 1960.
· Ойн чуулга. УБ. Улсын хэвлэл. 1963.

Sunday, 29 September 2013

Өвөрхангай аймгийн цагаан сарын золголт 2009 он

Өвөрхангайн сүлд дуу Дуучин Э.Төрмандах

http://www.youtube.com/watch?v=2rAkf46c__4

Хөх даалимбан тэрлэг Дуучин Отгон


Тусгаар тогтнол


Сэгс цагаан богд

http://www.youtube.com/watch?v=hsTCRm6c90k

Алтан шар зам

http://www.youtube.com/watch?v=HqcWG8sbCP0

Чи минь битгий мартаарай


Дөрвөн цагийн тал

http://www.youtube.com/watch?v=-lvtJ4yLyJo

http://www.youtube.com/watch?v=LtZGVfX7hao

Намрын шөнийн бодол


ХӨХ ДААЛИМБАН ТЭРЛЭГ


НОМЫН ТАНИЛЦУУЛГА


Тусгаар тогтнолын туг шүлэгч


Нийтэлсэн: 2012-10-15 17:34:32

...Тэр өдөр өрөө дүүрэн баяр байсан сан. Энд тэндгүй тасарч унасан улаан дэлбээ, тэр бүгдийн дээгүүр гишгэж Пү-до хэмээн тэмүүлэх олны хайр хүндлэл. Тэр олны дунд тэргүүн хатагтай Ш.Цэвэлмаа тэргүүтэй олон сайхан бүсгүй баяр хүргэж, ард нь анхны Ерөнхийлөгч П.Очирбат, Гадаад хэргийн эрхэмсэг сайд Ц.Гомбосүрэн тэргүүт олон сайн эр гар даллан баяр хүргэж байсан юм. Багшийн баяр бол ард түмний баяр байлаа.

Аавын мөнгөн хазаарын Найман цэнгийн товруун дээр Азын алаг мэлхийний Наян нэгэн шагайн дээр Алиахан саарлын унага Хөллөн тэнцэх нуга дээр Ангирын хоёр дэгдээхэй Хөвөн цэнгэх нууран дээр Тусгаар тогтнол чамайг Тунхаглан бичнэ би!... гэж омог бардамхан бичсэн нь домог болсон найрагчид Монгол Улсын төр, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цол хайрласны учир өөрөө бус, өрөөл бусад нь баярлан гялайж, бахдан гийж буй нь энэ юм санж.

:ДЭНДЭВИЙН ПҮРЭВДОРЖ

 2009-03-27 14:47:12
Цаг хугацаа түүнээр дутахын учир Цаг хэд болж байна. Өнө мөнх гэж Оросын аугаа их яруу найрагч Осип Мендельштам дуу алдсан гэдэг. Цаг хугацааны их шуурганд үл тогтох нэгээхэн бээр ч зүйл үгүй атал хүмүүний түүхийг цадиглан туурвигч их хүмүүний өнө мөнхийн бүтээлүүд эзнийхээ нэрийг алтан үсгээр сийлэн торойтол үлддэг байх юм. Саяхан даа. Ардын уран зохиолч Дэндэвийн Пүрэвдорж төрийнхөө тэргүүний гараас Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цол хүртэж байсансан. Монголын уран зохиолын ноён оргил болсон энэ их хүн нэгэн үүрээр тэнгэрийн орондоо залрав. Уйтгар гуниг, эмгэнэн гашуудах гансрал элэг нэгтнүүдийнхээ элгийг эгшээв. Ард үлдэгсэддээ нөхөж болшгүй уудам орон зайгаа үлдээж басхүү тэрхүү орон зайг нөхөх үүрэг хариуцлагыг хойч үедээ үлдээлээ. "Чингис" шүлгээрээ "соц" нийгмийн хөшүүн царцуун ханыг гэсгээж, "Сэгс цагаан богд" найраглалаараа жирийн малчин бүсгүй хотын залуу хоёрын хайр сэтгэлийг магтан дуулж, "Тусгаар тогтнол" шүлгээрээ мянган мянган жилийн түүхт үндэстэн угсаатныхаа ариун тэмцэл, ялалтыг магтан дуулсан энэ хүнийг үргэлжийн үргэлжид биднээсээ эргэн одохгүй мэт санаж явжээ. 

Зохиолчдын цагаан инээд


"Зохиолчид гэдэг хөгтэй хүмүүс. Тэдний дэргэд хамаагүй юм ярьж болохгүй. Анхааралтай ярихгүй л бол онигоонд орж хөгөө чирнэ шүү” хэмээн нэгэн нэрт бизнесмэн ярьсан. Аргагүй л үнэн үг.
Зохиолчид хаана байна, тэнд инээд, наргиан цалгиж байдаг. Их утга зохиолын эрхэмсэг ахайтан С.Удвал, яруу найраг, найраглалын ноён оргил Д.Пүрэвдорж хоёрын цагаан ёжлолыг уншигч танаа зориулья.

ЯСНЫ ГАЛТАЙ ЯРУУ НАЙРАГЧ



“Эрх чөлөөний зарлиг ардын үндсэн хууль дээр



Эх хэл соёлынхоо ад биш баян сан дээр
Эрдэнийн арга билиг алтан соёмбын гачил дээр
Эх нутгийн шорооны амиар солих ширхэг дээр
Тусгаар тогнол чамайг тунхаглан би бичнэ
Тусгаар тогтнол чамайг цусаараа би бичнэ” 

 хэмээсэн шүлгийг, бас “Тэмүүжин”, Р.Чойномын “Азийн Монгол”, “Диваажин”, “Нүцгэн биений магтаал”, “Хоригд лын дуу”-ны шүлгийг 1970-аад оны үед олж, 48 хуудастай дэвтэр дээр хуулж бичээд, ангийнхандаа уншиж, тараасан хэргээр багш нарын зөвлөлгөөний хурлаар орж “шийтгүүлэн” зургаадугаар ангийн жаахан сурагч би пионерийн гишүүнээс, бас сургуулиас хөөгдөх сануулга авч байлаа. 1970-аад Д.Пүрэвдорж багшийн энэ шүлэг хориотой байсан ч эх орон, тусгаар тогтнолоо гэх үндэсний үзлийн анхны үрийг миний бяцхан оюунд төдийгүй үе үеийн олон мянган хүүхдийн тархинд омогшил бахархалыг төрүүлдэг гэдэгт би эргэлздэггүй. Тэр үед утга зохиол хянах газрын “улаан шугам”-ыг давж хэвлэгдсэн шүлгийн түүврээс нь “Сэгс цагаан богд”, “Хөх даалимбан тэрлэг”, “Шарлингийн хар хас” найраглал, “Эрээн уул”, “Сумын наадам” шүлгийг нь шимтэн цээжилж, “Чи минь битгий мартаарай” хэмээх янаг амрагийн уянгалаг сайхан дууг нь сурч, урлагийн үзлэг, үдэшлэг өдөрлөг дээр уншиж дуулж явлаа.

"Ширмэн цөгцний дууль" найраглалын тухай


Энэхүү найраглал шинэ амьдрал цогцолсон монгол орны зэлүүд хөдөө нутагт өндөр хүчдэл хүрч цахилгаан гэрэл нэвтэрч буй агшинд урьдын цагт шөнийг гэрэлтүүлэх ганц хүчин зул, зулыг агуулдаг сав буюу ширмэн цөгц өнөөгийн цахилгааныг агуулан дамжуулагч өндөр хүчдэлийн цамхаг хоёрыг харьцуулж буй зохиолчийн үгээр эхэлж байна. Энэ хоёрын тухайд нэгий нь:
            Гариг эрхэсээс унасан
            Галт мөнгөн сум шиг
            Газар дэлхийд ургасан
            Гандирсын цагаан суварга шиг гэх зэргээр домог үлгэрт гардаг үлэмж биетэн лүгээ зүйрлэсэн бол нөгөөг нь
            Харахад халгүй ч
            Хар санааны хэвэнд
            Хаадын зарлигаар цутгасан
            Харийн энэ цөгц гэсэн нь уг цөгцийг монголчууд өөрсдөө хийгээгүй харин харийн хааны хааны зарлигаар “хар санааны хэвэнд цутгасан” хэмээн зэвүүцэж байна. Энэ хар санаа чухам юу байв? гэдгийг зохиолч Оюунан-аа бүсгүйн амьдралд тохиолсдон үйл явдлаар гаргасан байна. 

Д.Пүрэвдорж агсны хүндэтгэлийн цэнгүүн боллоо


Өвөрхангай аймгийн уугуул, Монгол Улсын Хөдөлмөрийн Баатар, Ардын уран зохиолч, Төрийн шагналт яруу найрагч Дэндэвийн Пүрэвдорж агсны 80 насны ой энэ онд тохиож байна. 1933 оны аравдугаар сарын 15-нд Бүрд сумын нутагт төрсөн түүнийг “Чингис”, “Хар цас”, “Хөх даалимбан тэрлэг” зэрэг олон алдарт бүтээлээр нь Монголын төдийгүй гадаадын уншигчид андахгүй. Түүний 80 насны ойг тохиолдуулан “Дөрвөн цагийн тал” хүндэтгэлийн цэнгүүнийг энэ сарын 27-ны үдэш 17:00 цагаас Соёлын төв өргөөнд зохион байгууллаа. Хүндэтгэлийн цэнгүүнд түүний ард түмний сэтгэлд хоногшсон олон сайхан дуу эгшиглэж, "Тусгаар тогтнол", "Чингис" шүлгүүдийг нь Монголын нэрт яруу найрагчид уншлаа.

ХАР ЦАС

 /Найраглал/
Эхлэл
....Энэ дайний эхэнг зурвал
Эрх чөлөөний эрлэг болж
Хар өдрийн халуун булшинд
Хасан дээр суусан хэрээ байна
1
Гучуулаа бид гучин ээжтэй
Гучуулаа бид гучин аавтай
Гучуулаа бид гучин нэртэй
Гучуулаа бас гучин гэртэй
Гучуулаа дөчин нэгэн онд
Гучуулаа дөнгөж  найман насандаа
Сурагчийн цүнхийг хоёрдугаар дайнтай
Сургууль руугаа үүрч явсан юм

СУМЫН НААДАМ


Суусрын гүйдэлт салхин шанхаар наадан сэвэлзсэнээс
Суурь хөлгөн асрын шашир цацаг дэрвээ юу
Сумын наадмын дэвжээг өдөржин тойрох морьтноос
Суран жолоо атгасан өнгийн цэцэг ургаа юу

Дурлал гээч нь намайг бас л дахин жаргаахаар
Дугариг цагаан царайгаар наран дороос мишээв үү
Дулаан амьсгалд дасаалгүй бас л дахин зовоохоор
Дун цагаан шүдээр наадамч дундаас инээв үү

ТУСГААР ТОГТНОЛ


Ханат цагаан гэрийн од хийморийн тоонон дээр
Хасаг халуун тулганы омог дєрвєн тотгон дээр
Хан Алтай аавын онгон тэргvvн оргил дээр
Хатан Сэлэнгэ ээжийн одод орчих мандал дээр
Тусгаар тогтнол чамайг
Тунхаглан бичнэ, би

Ганган улаан тэмээний зогдор дэвсэх тэшил дээр
Гантай мєнгєн хэтний зоо дэлдэх тээгэн дээр
Галбын халуун говийн хулан ангах ээрэм дээр
Гантиг чулуун хясааны янгир халих элгэн дээр
Тусгаар тогтнол чамайг
Тунхаглан бичнэ, би

Д. Пүрэвдорж - Сэгс цагаан богд


(Тэмээчин бүсгүйн захидал) 

Сайхан хотын
Хөөрхөн хархүү
Сайн байна уу?
Тэнэгэр говийн
Тэмээчин бүсгүй
Сайн байна
Намар та манай нутагт
Нартай хамт ирсан юм уу
Сэгс цагаан богд ууланд
Сэрүү унах болоогүй юмуу

Д.Пүрэвдорж ЧИНГИС


Тэмүжин - нумын хөвчнөөс төрөөгүй юм 
Тэмүжин - сумын зэвнээс гараагүй юм
Тэмүжин - Өэлүн эхээс төрсөн юм
Тэмүжин - өрлөг түүхээс гарсан юм
Амар заяа хомс доголон нулимст хорвоод
Аврах тавилан мөхөс долоон үеийн тэртээд
Атаа хорслын манцуйд Есүхэйн хүү өсч
Аян дайны онгодоор есөн тугаа тахисан юм

ГЭРЭЛ ЗУРГУУД